Зөвлөгөө

Усаар тоглох дуртай юу?

Усан сан, голын усанд, усаар байлдаж тоглоход зуны шаахай, сандаал өмсөх хамгийн тохиромжгүй гэдэгтэй санал нийлнэ биз дээ?

Түүний оронд эвтэйхэн, хөнгөн, Аттипасаар гоёорой. Өмсөж тайлахад хялбар, наранд хурдан хатдаг учир ялангуяа зуны улиралд өдөржин өмсөөд хөгжилдөхөд тохиромжтой ганц гутал юм шүү.

Нэмж хэлэхэд усны гутлаас илүү тухтай, усанд алхахад хялбар, хөнгөн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хүүхдийн гутал Аттипасаас өөр үгүй. 

Зуны улиралд Аттипасаа өмсөөд усан сан, голын эрэг, тоглоомын талбай гээд зугаалах газар олон бий.

АТТИПАСЫН ОНЦЛОГ

1. Хөлийг хамгаална

Сайн чанарын өргөн ул нь хайрга чулуу, шилний хэлтэрхийнээс хүүхдийн хөлийг хамгаална.

2. Халтирч гулсахгүй

Зуурамтгай ултай учир усан дотор ч, үл ялиг чийгтэй гадаргуу дээр алхахад аюулгүй.

3. Усанд ч, гадаа ч хөнгөн

Attipas бол хамгийн хөнгөн хүүхдийн гутал.
Хүүхдийн хөлийг барьж, биеийг нь ядраахгүй.

4. Цэвэрлэхэд хялбар

Оймс шиг угаалгын машинд угаачихна!  Хурдан хатдаг нь түүний бас нэг том давуу тал юм шүү.

Хүүхэд хэдэн наснаасаа усанд тоглох нь тохиромжтой вэ?

Хүүхэд 2,6 наснаас буюу биеэ даасан, тогтвортой суудаг болсон үедээ усанд тоглох ёстой гэсэн зөвлөгөө байдаг. Усаар тоглох нь халуун өдрүүдийг хөгжилтэй өнгөрөөх нэг арга төдийгүй бага насны хүүхдэд олон ашиг тустай.

Нөгөөтэйгүүр бэртэж гэмтэх эрсдэлтэй тул ээж, аавууд нялх балчир үрсийнхээ аюулгүй байдлыг хангаж хамтдаа хөгжилдөөрэй.