Шинжлэх ухааны бүтээл Аттипас

Хайртай үрсийнхээ эрүүл мэнд, жаргалтай инээмсэглэлийн төлөө томчууд бүгдийг хийхэд бэлэн байдаг. Тэднийхээ хоол хүнс, хувцас хэрэглэлийг сонгохдоо хамгийн түрүүнд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйн дээр аюулгүй байдлыг чухалчилдаг.
Орчин цагийн шинжлэх ухаанд суурилсан судалгааны үр дүнд хүүхдийн гэх тодотголтой бүх зүйлс илүү байгалийн гаралтай, хоргүй, органик руу тэмүүлж байгааг бид харж байна. Идэх хоолоос дутахгүй эрүүл мэндэд нөлөөлж байдаг зүйлст тоглоом болон хувцас орох нь зүйн хэрэг биз ээ. Тэгвэл хувцас, тэр дундаа анх алхаж буй хүүхдэдээ гутал сонгохдоо та юу анхаарч, юу мэдэж байх ёстой вэ?
Улны даралтын ялгаа

Дөнгөж алхаж сурч буй хүүхдийн хөлд тохирсон гутал өмсүүлэх нь биеийн тэнцвэрийг хадгалж, алхалтын зөв дадал хэвшүүлэхэд маш чухал үүрэгтэй. Хүүхдийг хөлд ороход хатуу ултай гутал өмсүүлэх хэрэгтэй гэж олон хүн боддог ч үнэндээ хүүхдийг хөл нүцгэн байлгах эсвэл зөөлөн ултай гутал өмсүүлэх нь тавхайн булчинг сайн хөгжүүлж, хурдан хөлд ороход тусалдаг.
Тийм ч учраас 7 жилийн туршид Wildcat компани болон Сөүлийн үндэсний их сургуулийн “Хөдөлгөөний хөгжлийн судалгааны төв” хамтран хүүхдийн бие бялдрын хөгжил, зогсолт, гишгэлтийг судлан кинетик дүн шинжилгээнд үндэслэн Аттипас хэмээх брэндийг бүтээжээ. Судалгааны зорилго нь нялх, балчир хүүхдийн хөлийн анатомийн бүтцэд дээд зэргээр нийцсэн, хөл нүцгэн алхаж буй мэт мэдрэмжийг өгөх онцгой гутал бүтээхэд оршиж байсан юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй уг брэнд нь эрдэмтэд болон дэлхийн сая сая хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн, орчин үеийн ухаалаг сонголт хэмээн нэрлэгдэж байна.

Өвөрмөц хэлбэр бүхий өргөн хоншоор нь хөлд орж буй бяцхан хүүхдэд биеийн тэнцвэрээ хадгалахад туслахаас гадна тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадварт ч эерэг нөлөөтэй. Нэмж хэлэхэд Аттипас бол хамгийн хөнгөн буюу нэг гутлын жин нь ердөө 40-60гр. Харин улыг нь хүүхдийн угж хийдэг силиконоор хийдэг. Үүнийг сонсоод АЮУЛГҮЙ гэдэг нь танд төсөөлөгдөж байна уу?
Аттипасын ХАМГИЙН ХӨНГӨН ул, ХАМГИЙН АЮУЛГҮЙ бүтэц нь хөл нүцгэн алхаж буй мэдрэмжийг таны бяцхан үрд тань мэдрүүлэх болно.

Мөн удахгүй болох хүүхдийн баярын ОНЦГОЙ, ДЭГЖИН бэлэг хайж байгаа бол Аттипасыг сонгоорой. Тэд таны сонголтыг өхөөрдөн харж, баярлах нь гарцаагүй.
Хүүхдийг хайрлах сэтгэлийг шинжлэх ухаантай хослуулан бүтээсэн Аттипастай илүү дотно танилцахыг хүсвэл 5-р сарын 20- 22-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохиогдох “Үндэсний номын баяр” болон УИД-н урд байрлах задгай талбайд хүрэлцэн ирээрэй.