Бяцхан үрдээ анхны гутлыг нь сонгох гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.
✔️ Гутлын ул уян хатан байх
Уян хатан, зөөлөн ул нь алхаж буй гадаргууг хөлийн улаараа дамжуулан мэдрэхэд тусална. Энэхүү мэдрэмж нь хөлийн булчингийн хөгжил, сэтгэн бодох чадварт эерэг нөлөөтэйн дээр тавхайн нум хөгжихөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг юм.
✔️ Өргөн хоншоортой байх
Гутлын хоншоор нь хөлийн хурууг шахахгүйгээр чөлөөтэй хөдөлгөх хангалттай зайтай байх ёстой. Хөлийн хуруунууд чөлөөтэй байснаар биеийн тэнцвэрээ хадгалж, алхаж сурахад том дэмжлэг болдог байна.
✔️Шагай болон өсгийн хэсэг хатуу байх
Хөлийн өсгий, шагай хөдөлгөөнгүй байх нь хөлийн булчингийн зөв хөгжилд эерэг нөлөөтэйн дээр аливаа гэмтэл бэртлээс найдвартай хамгаалдаг.
✔️ Аюулгүй материалаар хийсэн байх
Өдөржин өмсөх гутал нь хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, цавуу, формальдегид (хорт хавдар үүсгэгчийн жагсаалтад ордог аюултай бодис) агуулаагүй материалаар хийгдсэн байх ёстой.
✔️ Хөнгөн байх
Хүнд гутал өмсөх үед хөлийн булчин болон үе хоорондох ачаалал нэмэгдэж улмаар буруу алхалт хэвшдэг учраас бага насны хүүхдийн гутал хөнгөн байх ёстой. Жишээ нь Оросын стандартын дагуу нярай хүүхдийн гутлын санал болгож буй жин нь 100гр-аас ихгүй байна гэжээ.
Аттипас брэнд нь дээрх бүх шаардлагыг хангасан тул та хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовохгүй байж болох нь ээ😊😊