АТТИПАСЫН НУУЦ
ХӨЛ НҮЦГЭН АЛХАЖ БУЙ МЭТ МЭДРЭМЖ

АНХНЫ АЛХАМД ЗОРИУЛАГДСАН - АТТИПАС

Хүүхэд 6-12 сартайдаа амьдралынхаа анхны алхмыг хийж эхэлдэг. Энэ үедээ хөл нүцгэн байх нь алхах дадлыг зөв хэвшүүлэхээс гадна хөлийн улын мэдрэмжээр дамжуулан хорвоо ертөнцтэй танилцаж, улмаар оюуны хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Харамсалтай нь бидний амьдарч буй орчин, амьдралын хэв маяг хүүхдийг үргэлж хөл нүцгэн байх боломжгүйд хүргэж байна. Мөн хүүхдийн ихэнх гутал хэтэрхий хатуу байдаг тул хөлийн хурууны хөдөлгөөнийг хязгаарлаж, танин мэдрэх үйл явцад саад болдог.

Тиймээс орчин үед хүүхдийн эмч нар, хөдөлгөөн засалчид хүүхдийг хөл нүцгэн байлгах, хөл нүцгэн мэт гутал өмсүүлэхийг зөвлөдөг болсон билээ. Аттипас энэ шаардлагад төгс нийцэх ба хөл нүцгэн мэт мэдрэмжид хамгийн ойр, өсгийний даралтыг маш сайн дэмждэг уян хатан гутал юм. Бяцхан үрийнхээ анхны алхамд зориулан Аттипасыг сонгох нь эрүүл мэнд болон оюуны хөгжилд хөрөнгө оруулж буй ухаалаг сонголт байх болно.

ЧӨЛӨӨТЭЙ

Өргөн хоншоор нь хөлийн хуруунуудыг чөлөөтэй хөдлөхөд саад болохгүй.

ТАВ ТУХТАЙ

Маш хурдан хатдаг, удаан эдэлгээтэй. Гэрт, гадаа хаана ч өмсөхөд тохиромжтой.

ХЯЛБАР

Гараар эсвэл угаалгын машинд угааж болно. Энгийн оймстой адил хэдэн ч удаа угааж болно.

ХАЛТИРАХГҮЙ

Зуурамтгай ул нь халтирч гулгах, бэртэл гэмтлээс хамгаална.

ХӨНГӨН

Хөл нүцгэн алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэхүйц хэт хөнгөн.

АЮУЛГҮЙ

Формальдегид, цавуу болон хортой материал ашиглаагүй. Амандаа хийсэн ч аюулгүй.

АМЬСГАЛНА

Улны жижиг нүхүүд нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, хөлийн дулааныг гадагшлуулна.

ЗАГВАР, ПАТЕНТ

Сөүлийн Их Сургуультай хамтран бүтээсэн.

Аттипас брэнд нь Wildcat компани болон Сөүлийн үндэсний их сургуулийн “Хөдөлгөөний хөгжлийн судалгааны төв”-тэй хамтран долоон жилийн туршид хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд 2011 онд анх худалдаанд гарсан. Судалгааны зорилго нь нялх, балчир хүүхдийн хөлийн анатомийн бүтцэд дээд зэргээр нийцсэн бүтэцтэй онцгой гутал бүтээх байсан юм.

Шинжлэх ухаан дээр суурилан бүтээсэн энэхүү брэнд нь одоо Австрали, Испани, АНУ зэрэг дэлхийн 30 гаруй оронд ээж, аавуудын хайртай, найдвартай брэнд хэмээн нэрлэгдсээр байгаа юм.

 

“Аттипасын амлалт”

Хөл нүцгэн мэт мэдрэмж

Хөл нүцгэн явах нь хөлийн улны мэдрэмжийг хөгжүүлж, оюуны хөгжилд эерэгээр нөлөөлдгийг та мэдэх үү? Нялх хүүхдүүд биеийн бүх эд эрхтнээрээ хорвоо ертөнцтэй танилцдаг учир орчин цагт хүүхдийн эмч нар, хөдөлгөөн засалчид хүүхдийг хөл нүцгэн байлгах, хөл нүцгэн мэт гутал өмсүүлэхийг зөвлөдөг болсон билээ. Аттипас энэ шаардлагад төгс нийцэх ба таны хүүхдийн гайхалтай найз байх болно.

Хүүхдийн хөлийн онцлог

Насанд хүрэгчид болон нялх хүүхдийн хөлийн хэлбэр өөр өөр байдаг. Хүүхдийн хөлийн ул хавтгай байх ба алхах, үсрэх, гүйх гэх мэт биед ачаалалтай хөдөлгөөн хийх явцад хөлийн ул хөгжиж, аажимдаа нум үүсдэг. Харин хүүхдийн хуруу нь насанд хүрэгчдийнхээс илүү идэвхтэй буюу дээш, доош, зүүн, баруун тийш чөлөөтэй хөдөлдөг, байнга хөдөлж байх ч ёстой .Мөн алхах үед биеийн тэнцвэрээ хадгалахын тулд өлмий хэсэг нь өргөн, хуруунууд нь зайтай байдаг онцлогтой.

Аттипасын өвөрмөц хэлбэр

Аттипас бол энгийн нэг оймсыг резинэн ултай хослуулсан зүйл огт биш. Олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд Аттипасын өргөн хоншоор, нимгэн оймс бүхий их бие, гэмтэл бэртлээс найдвартай хамгаалах шагайн хамгаалалт, амьсгалдаг уян хатан ул бий болсон билээ.

Аттипасын “Дэвүүр” мэт хэлбэрийн онцлог

Өргөн хоншоор

Дөнгөж алхаж буй хүүхэд тэнцвэрээ хадгалахад хөлийн хурууны чөлөөтэй байдал чухал нөлөөтэй нь судалгаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл хуруу хоорондын зай, хурууны үзүүрийн тусламжтайгаар биеэ тэнцвэржүүлдэг. Аттипасын ээтгэр, өргөн хоншоор нь бяцхан хуруунуудыг чөлөөтэй хөдлөхөд туслахын сацуу гэмтэл бэртлээс хамгаалдаг.

Хөгжилтэй алхалт

Хүүхдийн гутал таны төсөөлж байгаагаас илүү хүнд жинтэй байдаг. Тиймээс Аттипасыг хөгжүүлэгчид гутлын жинд онцгой анхаарал хандуулж, хамгийн хөнгөн хүүхдийн гутал бүтээхийг зорьжээ. Энэхүү гутлын нэг өрөөсөн нь ердөө 40 грамм гэвэл та итгэх үү? Хөл нүцгэн мэдрэмж эндээс эхтэй.

Хөнгөн, нимгэн ул

Нимгэн ултай гутал хүүхдийн алхах үеийн мэдрэмжийг сайжруулж, тэнцвэртэй зөв алхах дадал хэвшүүлж байдаг. Зузаан ултай, хүнд жинтэй гутал өмсөх нь хүүхдийн гишгэлт, өвдөгний үе, нуруунд сөргөөр нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон.

Амьсгалдаг ул

Хүүхдийн хөл томчуудынхаас илүү хөлөрдөг. Аттипасын ул нь агаар нэвтрүүлдэг жижиг мембрануудтай учир өдөржин өмссөн ч тухтай, хөлийг нь хуурай байлгах давуу талтай.

Аттипасыг сонгох 7 шалтгаан

АТТИПАС КОЛЛЕКЦ

Зураг дээр дараад загваруудтай танилцаарай