Шинжлэх ухааны судалгаанд суурилсан хүүхдийн гутал
Дөнгөж алхаж сурч буй хүүхдийн хөлд тохирсон гутал өмсүүлэх нь биеийн тэнцвэрийг хадгалж, алхалтын зөв дадал хэвшүүлэхэд маш чухал үүрэгтэй. Тийм ч учраас хүүхдийн бие бялдрын хөгжил, зогсолт, гишгэлтийг судлан кинетик дүн шинжилгээнд үндэслэн Аттипас гутлыг зохион бүтээжээ. Аттипас нь хөл болон хөлийн хурууны чөлөөтэй хөдөлгөөнийг дэмжсэнээр хөлд орж буй хүүхдийн тархи, нуруу нугасны хөгжилд ч чухал туслагч байж чаддаг.
Улны даралтын үнэлгээ гэж юу вэ?
Хөл болон шагайн уян байдал, хоорондын хамаарлын дэмжлэгтэйгээр хүний биеийн жингийн хуваарилалт, хөдөлгөөний шилжилт явагддаг. Улны даралтын үнэлгээ гэж алхах болон бусад функционал үйл ажиллагаанд хөл болон шагайн үйл ажиллагаанаас шалтгаалан хөлийн уланд ирэх даралтыг хэмжилтийг хэлнэ.
Улны даралтын үнэлгээ нь нас болон зогсолт, алхалтаас шалтгаалан өөрчлөгдөж байдаг
Зогсох / Алхах үеийн даралт /11 сартай/

Зогсох / Алхах үеийн даралт /24 сартай/

Зогсох / Алхах үеийн даралт /36 сартай/

Зогсох / Алхах үеийн даралт - Насанд хүрсэн хүн

Арга зүй
- Туршилтад 1-ээс 3 хүртэлх насны PSY, SSS, KHJ нарын 3 хүүхдийг сонгон оролцуулсан.
- Гурван сорил судалгаанд оролцогч хүүхдийн алхааны өгөгдлийг цуглуулав.
1-р сорил: Улны даралт
- Хөл нүцгэн, зөөлөн гутал, хатуу гутал
- Хөл нүцгэн, намхан ултай, дунд зэргийн ул, өндөр өсгийтэй гутал
2-р сорил: Шагайн өнцгийн өөрчлөлт
- Хөл нүцгэн, зөөлөн гутал, хатуу гутал
- Хөл нүцгэн, намхан ултай, дунд зэргийн ул, өндөр өсгийтэй гутал
3-р сорил: Өвдөгний өнцгийн өөрчлөлт:
- хөл нүцгэн, зөөлөн гутал, хатуу гутал
- хөл нүцгэн, намхан ултай, дунд зэргийн ул, өндөр өсгийтэй гутал

Улны даралт


ҮР ДҮН:
1-р сорилт (улны даралт) нь намхан, зөөлөн гутал бага насны хүүхдэд хамгийн тохиромжтой болохыг харуулж байна. Дээрх графикт намхан, зөөлөн ултай гутал хөл нүцгэн гишгэхтэй адилхан үзүүлэлттэй болохыг үзүүлжээ.
Шагайн үеийн өнцгийн өөрчлөлт


ҮР ДҮН:
2-р сорил (Шагайн өнцгийн өөрчлөлт) нь намхан өсгийтэй, зөөлөн гутал нь шагайн өнцгийг маш бага өөрчилж хүүхдийг алхаж эхлэхэд намхан, зөөлөн гутал хамгийн тохиромжтойг харуулж байна.
Өвдөгний үеийн өнцгийн өөрчлөлт


ҮР ДҮН:
3-р сорил (Өвдөгний өнцгийг өөрчлөлт) нь өндөр өсгийт болон хатуу ултай гутал нь хүүхдэд цэгцтэй сайн алхахад нөлөөлдөг хэдий ч өвдөгний өнцөг, хүүхдийн алхалт хөлийн шагайн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.
ДҮГНЭЛТ
Сорилын дүнгээс харахад хүүхдийг хөл нүцгэн алхуулах нь хөл болон биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг нь илхэн харагдаж байна. Хүүхдийн хөлийн чөлөөтэй байдал тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадварт ч эерэг нөлөөтэй.
Гэвч байгаль болон нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан үргэлж хөл нүцгэн байх боломжгүй тул Аттипасыг хөл нүцгэн алхаж буйтай адилтгаж, удаан хугацааны судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд гаргасан шинэ үеийн гутал юм.
Хөлд орж буй хүүхдийн анхны гутал нь хөлийн зөв хөгжлийг дэмжих, нурууны суулт, хазайлтаас сэргийлэх үүрэгтэй. Харин насанд хүрсэн хүний гуталтай адил хэлбэр, бүтэцтэй гутал өмсгөх нь хүүхдийн биеийн хөгжил, алхалт, гишгэлтэд сөргөөр нөлөөлж, цаашлаад танин мэдэхүй, оюуны хөгжилд ч муу үр дагавартай байдаг.
Аттипасын өргөн хоншоор нь хөлд орж байгаа бяцхан хүүхдэд биеийн тэнцвэрээ хадгалах, танин мэдэхүйн үйлдэлд дэмжлэг үзүүлнэ. Гутал нь өсгийн хэсгээсээ урагшаа өргөссөн нь хөлөө чөлөөтэй хөдөлгөх хангалттай зайтай байхаар тооцож, улыг байж болох хамгийн нимгэн, уян хатан байдлаар хийсэн.
Аттипас гутал хөлийн хуруу байрлах хэсэг, хөлийн дээд талын байрлах хэсэг, хөлийн ул байрлах хэсэг гурав хуваадаг.
Доторх зайны өргөн нь 110-140мм, доторх зайны өндөр нь 20-30 мм, хөлийн 80-85% нь хойд талдаа төвлөрдөг байна.