Эцэг эхчүүд хүүхдийнх нь өмсөж буй хувцас, тэр дундаа гутал нь хөдөлгөөнд саадгүй, чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийгдсэн байх нь чухал хэмээн үздэг.
Хэрэв танд:
- “Манай хүүхдийн хөл энийг өмсөөд хөлрөх болов уу?”
- “Манай хүүхдийн хөл хөлрөөд эвгүй үнэртээд байгаа, энэ гутал үүнийг нь улам дордуулах болов уу?” гэх зэрэг асуулт буй бол доорх зөвлөмжийг заавал уншаарай.
Хүүхдүүд томчуудаас 2-3 дахин их хөлөрдөг. Үүнээс тэдний бяцхан хөл оймс, гутал нь чийглэг явдгийг харж болно. Гэвч хөлс өөрөө ямар ч үнэргүй атал яагаад зарим хүүхдийн хөлөөс эвгүй үнэр үнэртдэг вэ? Энэ нь тэдний оймс, гутлын улавч болон жижигхээн хөлийн хуруунуудын завсар үржиж амьдрах чадвартай бактериас ялгарч буй үнэр юм.
Арьсны олон чухал үүргийн нэг бол биеийн илүүдэл дулааныг хөлс хэлбэрээр гадагшлуулах процесс. Тиймээс хөлрөлт бол хэвийн үзэгдэл юм. Хөлийн ул биеийн эрхтэн дундаас хамгийн их буюу ойролцоогоор 250’000 хөлсний булчирхайтай учир хөл илүү хөлөрч чийгтдэг.
Тэгвэл: Хүүхдийн хөлийн эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
Аттипасын мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг зөвлөж байна:
1. Хөлийг нь цэвэрхэн байлгах: Энгийн сонсогдож магадгүй ч тэдний хөлийг өдөр бүр хөөсөн савангаар угаах нь эвгүй үнэр үүсэхээс сэргийлнэ.
2. Оймсны материалыг анхаарах: Өмсөж буй оймс нь даавуун, агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг байх нь чухал. Энд дарж байгалийн гаралтай материалаар хийсэн Аттипас Bamboo оймстой танилцаарай.
3. Гутлын размерыг зөв сонгох: Бариу гутал өмсөх нь цусны эргэлтийг удаашруулж, хөлийн эвгүй үнэрийг нэмэгдүүлдэг. Энд дарж хүүхдийн хөлийн хэмжээ авах заавартай танилцана уу.
4. Гутлыг нь тогтмол угаах: Хүүхдийн хөлийн эвгүй үнэрийг арилгахын тулд гутлыг нь тогтмол угаахыг зөвлөж байна. Аттипасыг угаалгын машинд угааж болдог бөгөөд энд дарж хялбархан цэвэрлэх заавартай танилцаарай. Гутлаа угаасны дараа наранд хатаагаарай.
5. Гуталд нь улавч дэвсэх: Улавч хэрэглэх нь хөлд орж буй хүүхдүүд хөлийн эвгүй үнэртэй болохоос сэргийлнэ. Энд дарж Аттипасын чийгтэлтийн эсрэг улавчтай танилцаарай
6. Үнэр дарагч хэрэглэх: Хүүхдийн гутланд бага хэмжээний үнэр дарагч хэрэглэх нь аюулгүй бөгөөд үнэр дарагчийн брэнд, найрлагыг шалгаж авах нь чухал.