Бага нас буюу 3 хүртэлх насны хүүхдийн хөлийг нумгүй байх нь хэвийн гэх ба 5 нас хүрэхэд хөлийн уланд нум үүссэн байх ёстой гэж үздэг. Харин таван наснаас хойш тавхайд нум үүсээгүй тохиолдолд эмч, мэргэжилтнүүдэд хандахыг зөвлөж байна.
Тавхайн нум үүсэхэд нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол хөл нүцгэн алхах, тэр дундаа зүлэг, элс, хайрга гэх мэт байгальд алхах юм. Гэвч бидний амьдарч буй орчин нөхцөлөөс шалтгаалан гэрт, гадаа хаана ч байсан хавтгай, хатуу шалан дээр л хөл нүцгэн алхаж байна. Мөн кет, пүүз гэх мэт хатуу ултай гутал нь хүүхдийн хөлийн тавхайг хавтгайруулж, яс болон булчин тогтолцоонд эмгэг үүсгэж байгааг энд дурдах нь зөв болов уу.
“Хүний хөл том жижиг нийлсэн 26 яс, тэдгээрийг холбосон холбоос булчингаас тогтдог”
Хөлийн тавхайд нь нум үүсээгүйн улмаас тулгуур эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, өвдөг, түнх, аарцаг, нурууны үеүдэд мурийлт, эмгэг үүсдэг. Ул хавтгайрах эмгэгээс болж охид аарцгийн гажилттай болох, улмаар өндгөвч, умай, сав зэрэг эрхтэн тогтолцооны байрлал хэвийн бус болох ч эрсдэлтэй.
Бага насны хүүхдэдээ ямар гутал сонгох ЁСТОЙ вэ?
Хэрэв та бяцхан үрийнхээ хөлийг үнсэж үнэрлэхдээ хэлбэрийг нь анзаарч байсан бол өсгийнөөсөө урагшаа өргөсөж, хуруунууд нь нарны цацраг шиг тарсан хэлбэртэй байдгийг мэдэх байх. Тавхайн нум харагддаггүйн гол шалтгаан нь хөлийг нь бүрхсэн өөхөн давхаргатай холбоотой. Тэд хөлийн хурууны үеүдийг чөлөөтэй нугалж балетчины зогсолтоор зогсож биднийг гайхшируулах нь ч бий.
Ийм уян хатан хөлд өмсгөх гутал хөдөлгөөнд нь саадгүй, өргөн хоншоортой, уян байх ёстой. Үүн дээр нэмээд хөлийн хэлбэрт төгс зохицож байх нь чухал. Гутлын ул тэгш, хамгийн гол нь маш нимгэн байснаар гишгэж байгаа орчноо илүү мэдэрч биеийн тэнцвэрээ хадгалж булчинг зөв ажиллуулахад тустай. Тийм ч учраас Аттипас гутлын урд хэсэг нь өргөн бөгөөд өндөр байдаг нь хөлийн бүх үе, булчин, шөрмөсийг хөдөлгөж, бэхжүүлэх боломжийг олгодог.
Эдгээр зургуудыг харвал бүх зүйл тодорхой болно 🙂
Аттипас бол шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн шилдэг хүүхдийн гутал. Хүүхдийн хөлийн анатомийн бүтцэд ТӨГС тохирох энэхүү гутлыг бүтээхээр Өмнөд Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургууль 7 жил судалгаа, туршилт хийсэн гэдгийг та мэдэх үү?
Туршилт, судалгаатай ЭНД дарж танилцаарай.
Өдгөө Аттипас брэнд дэлхий 30 гаруй оронд борлуулагдаж, анхны алхмаа хийж буй олон мянган үрсэд зөв алхалт хэвшүүлэх үүргээ гүйцэтгэсээр буй. Ортопедын эмч, мэргэжилтнүүд Аттипас гутлын ашиг тус, давуу тал, хүүхдийн тулгуур эрхтний хөгжил болон оюуны хөгжилд эергээр нөлөөлдгийг дуу нэгтэйгээр батлан сайшаадаг. Олон орны эцэг эхчүүд, бяцхан үрсийн хайртай брэндийг www.attipas.mn веб сайтаас захиалан авах боломжтой.
Холбогдох утас: 9525-7667