БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ
Аттипас хүүхдийн гутлыг Өмнөд Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн “Хөдөлгөөний хөгжлийн судалгааны төв” хөгжлийн төвтэй долоон жилийн турш хамтарсан нягт судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд зохион бүтээж, үйлдвэрлэсэн.
“Атти” хэмээх Солонгос үг нь “миний хонгор найз” гэсэн утгатай бол “Пас” хэмээх франц үг нь “алхах” гэсэн утгатай. Эдгээр үгсийн нийлбэр нь Аттипас брэнд бүтээгчдийн зүгээс бяцхан хэрэглэгчдэдээ хандан “Миний хонгор найзын анхны алхам” гэх утгатай хайр шингээн илгээсэн мессеж юм.
Энэхүү гутал нь 6 сараас 4 хүртэлх насны нялх, балчир хүүхдийн хөл болон биеийн хөгжилд эерэгээр нөлөөлж хөл нүцгэн мэт мэдрэмжийг төрүүлдэг гайхам бүтэцтэй гэдгээрээ алдартай.
Хүүхэд бүрийн өсөлт хөгжил, биеийн онцлог өөр учир та зориулалтын карт ашиглан зааврын дагуу хүүхдийнхээ хөлийн хэмжээг тодорхойлоорой. Хөл хэмжих заавартай ЭНД дарж танилцаарай.
Хүүхдийнхээ хөлийг зааврын дагуу хэмжээд хөлд нь тааруулж авахыг зөвлөж байна. Учир нь хүүхдэд эвтэйхэн, таарсан гутал өмсгөх нь зөв алхалт хэвшүүлэхээс гадна тулгуур эрхтэн болон сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг.
4 хүртэлх насны хүүхэд хатуу ултай, нумтай гутал өмсөх шаардлагагүй.
Харин эсрэгээрээ хөл нүцгэн алхах, гүйх, үсрэх, зогсох үед нь тавхайн нум аажимдаа үүсч байдаг.
Хөл нүцгэн байх эсвэл хөнгөн, нимгэн ултай гутал өмсгөх нь хөл, бие болон сэтгэн бодох чадварт ч эерэг нөлөөтэй гэсэн судалгаа бий. Хөл гүйцэт, зөв хөгжөөгүй үед хатуу ултай, нумтай гутал өмсгөх нь хүүхдийн биед олон сөрөг үр нөлөөг авчирдаг.
ЭНД дарж та Аттипасыг бүтээсэн туршилт, судалгаатай танилцаарай.
Аттипасыг хүүхдэд хөл нүцгэн алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэхийн тулд 7 жилийн судалгаан дээр үндэслэж бүтээсэн юм шүү. Хөгжүүлэлтийн явцад аюулгүй байдлыг ч мартаагүй 😊
Өнөөдөр дэлхий даяар мянга мянган хүүхдүүд Аттипасыг өмсөн анхны алхмаа хийж байна. Аттипасыг 6 сараас 4 хүртэлх насны хүүхдэд зориулж бүтээсэн бөгөөд энэ насанд хүүхдийн хөлийн хөгжил зөв явагдах нь биеийн болон оюуны хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Аттипас энэ шаардлагад төгс зохицно. Маш хөнгөн, хүүхэд хөл нүцгэн байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ онцлог нь хүүхэд анхныхаа алхмыг хийхдээ орчноо хөлийн улаараа дамжуулан мэдрэх, улмаар зөв алхах дадлаа олж авахад тустай. Ээтийсэн өргөн хоншоор нь хүүхдийн хөлийн бяцхан хуруунууд шахагдахгүй, чөлөөтэй хөдлөхөд туслахын сацуу гэмтэл бэртлээс хамгаалдаг. Их биеийн оймс нь хөлийн шагайг чөлөөтэй байлгаж хөдөлгөөнд нь саад учруулахгүй.
Аттипасын бүтэц, аюулгүй байдлын туршилт нь ОХУ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, Европын бие даасан TÜV компанийн “Хүүхдэд аюулгүй” сертификат, үнэлгээг авсан.
Цавуу болон хүүхдийн биед хортой бусад бодис огт ашигладаггүй.
Аттипасыг гэртээ, дулааны улиралд гадаа өмсөх боломжтой.
Аттипасыг угаалгын машинд 30 градусын усанд угаах боломжтой. Угаахын өмнө улны шороог цэвэрлэж, угаалгын тор ашиглахыг зөвлөж байна.
Угаах давтамж нь ашиглалтын хугацаа, давтамжаас хамаардаг боловч ердийн оймсыг угаадагтай адил хэдэн ч удаа угаасан урагдаж ханзрахгүй.
Аттипасын ул нь агаар нэвтрүүлэх жижиг нүхтэй учир өдөржин өмссөн ч чийг татахгүйгээр бүтээгдсэн. Гэвч хүүхэд бүрийн биеийн онцлог өөр тул хөл нь их хөлөрдөг хүүхдэд өмсүүлэхдээ цэвэр хөвөн даавуун оймс, эсвэл хөл нүцгэн өмсүүлээрэй.
Аттипас брэндийн гутал нь улавчгүй, оймсгүй өмсгөх зориулалттай, хөл нүцгэн мэдрэмжийг өгөх зорилготой бүтээгдсэн гутал юм шүү. Улавч нь хөл гар нь байнга чийгтэй, их хөлөрдөг хүүхдэд тусгайлан зориулагдсан улавч юм. Оймстой өмсөхөөр бол нимгэн даавуун оймстой өмсөөрэй 🙂
Аттипасын силикон ул нь халтирч, гулгахаас сэргийлнэ. Далайн эргийн хайрган дээр, элсэн талбайд, голын усанд тоглох гээд хаана ч өмссөн таны бяцхан хүүхдийн хөлийг элдэв гэмтлээс хамгаална.
Маш хөнгөн, хүүхдийн хөлийг барихгүй, хүнддэхгүй учир цэцэрлэгт өмсөхөд тохиромжтой. Мөн өөрөө бие даан өмсөж тайлахад хялбар (оймс шиг).
Зуны загвар нь богино түрийтэй, агаарыг илүү чөлөөтэй нэвтрүүлэх сийрэг нэхээстэй. Хүүхдийн хөлийг нарны хортой туяанаас хамгаалахаас гадна хурдан хатдагаараа онцлог учир голын усанд, эрэг дээр тоглох үед бяцхан хөлд эвтэйхэн, аюулгүй байх болно.
БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН
Зориулалтын хатуу цаасан бэлгийн хайрцагтай учир бэлгэнд шууд өгөхөд тохиромжтой.
Өвдөгний хамгаалалт Size Free.
- Органик утсаар нэхэгдсэн
- Хөдөлгөөнд саадгүй
- Аливаа гэмтлээс хамгаална
- Агаарыг чөлөөтэй нэвтрүүлнэ
- Гадаа, гэртээ өмсөж болно
- Угаалгын машинд 30 градусын усанд угаана
- Солонгос улсад үйлдвэрлэсэн
Өнгөний сонголт харахыг хүсвэл ЭНД ДАРААРАЙ
Хөлсийг шингээн бяцхан хөлийг хуурай байлгах зориулалттай тусгай технологиор бүтээгдсэн. Мөн гутлын доторх хэмжээг багасгаж, бяцхан хөлийг илүү тухтай байхад тусална.
Аттипас брэндийн улавчийг гараар угаахыг зөвлөж байна. Бичигтэй талыг нь дээш нь харуулж дэвсэхээ мартав аа.
ТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ
- ДАНСААР шилжүүлэх /2105003885 Голомт банк, Моричи ХХК, Гүйлгээний утга дээр утасны дугаараа бичих/
- STOREPAY
- POCKET /Хуваан төлөх нөхцөлөөр авах бол https://www.facebook.com/attipas.mn пэйжийн чатаар бүртгэлтэй утасны дугаараа илгээгээрэй.
Та ЭНД ДАРЖ “Үйлчилгээний нөхцөл”-ийн “Бараа буцаах” журамтай танилцаарай.
Захиалсан бараа гэмтэлтэй, загвар болон размеараа буруу сонгосон тохиолдолд сольж болно. Та ЭНД ДАРЖ “Үйлчилгээний нөхцөл”-ийн “Бараа солих” журамтай танилцаарай.
Худалдан авалтын ибаримтыг захиалагч барааг хүлээн авснаас хойш 24-48 цагийн дотор бүртгүүлсэн имэйл хаяг эсвэл утас руу илгээнэ.
Захиалга нь баталгаажсанаас хойш 72 цагийн дотор хүргэгдэнэ. Хүргэлтийн маршрут 5 шараас Ботаник, Зайсангаас 7 буудал, Нисэх, Яармаг. Хүргэлтийн бүсээс бусад бүсэд 1км тутамд 1000 төгрөгөөр тооцож нэмэлт төлбөр авахыг анхаарна уу!
Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно PEACE TOWER 7 давхарт 703 тоотод ажлын өдрүүдэд 9-18 цагийн хооронд ирээд аваарай. Утас: 9525-7667
Та attipas.mn веб-д бүртгүүлээд шинэ загвар, хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай.