АЛХАМ бүрийг заавал 2 удаа шалгана уу.

ДАРААХ 2 ТӨРЛИЙН ХЭМЖИХ ЗААВРААС СОНГОЛТ ХИЙНЭ ҮҮ!

Аттипас худалдаж авахаасаа өмнө хүүхдийн хөлийн хэмжээг зөв тодорхойлох нь хамгийн чухал. Хөлд нь яг тохирсон размерыг сонгох нь хөлд орж буй хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, чөлөөтэй, тав тухтай байлгахаас гадна алхах дадлыг зөв хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дараах 2 үндсэн аргаас сонгож хөлийн хэмжээгээ зөв тодорхойлоорой. 

1. АТТИПАСЫН ХЭМЖЭЭ АВАХ КАРТААР ХЭМЖИХ​

Аттипасын хөлийн хэмжээ авах картыг татаж авч хэвлээд зааврын дагуу ашиглаарай. А4 буюу бичгийн цаасан дээр 100% харьцаагаар хэвлэхийг сайн анхаарна уу! Татаж авсан файлын хэмжээг томруулж, эсвэл багасгаж болохгүй. Хүүхэд бүрийн өсөлт хөгжил өөр өөр тул насаар нь баримжаалах биш Аттипас картыг ашиглан хэмжилт хийж хүүхдэд яг таарсан размерыг сонгоно.

“Анхны Алхамд зориулсан Аттипас” болон “Аттипас Сүлжмэл Кет” 2 төрлийн гутал нь өөр өөр хэмжээ авах заавартай тул сонгосон загварынхаа хэмжээ авах заавар бүхий гарын авлагыг ашиглаарай. 

2. ЦААС БОЛОН ШУГАМААР ХЭМЖИХ​

Хэрвээ та Аттипас картыг хэвлэх боломжгүй бол цаас, шугам, харандаа ашиглаад хөлийн хэмжээг хялбархан тодорхойлж болно. Хэвтэх болон суугаа үед хөлийн хэмжээ буруу гардаг учраас заавал зогсоож байгаад хэмжээрэй. Доорх зааврыг дагаарай.

Хүүхдийнхээ хөлийг хэрхэн хэмжих вэ?

  • Хүүхдээ цаасан дээр зогсоож байгаад хөлийнх нь тавхайг хүрээлж зурна.

  • Шугам ашиглаж хүүхдийнхээ хөлийн хамгийн урт хуруунаас (ихэвхчлэн эрхий хуруу байдаг боловч хүүхэд бүрийн хөлийн онцлогоос хамаараад өөр байж болно) өсгий хүртэл хэмжинэ. Хэмжээг нь тэмдэглэж аваарай.

  • Хүүхдийнхээ хөлийн хэмжээг манай гутлын размерын хүснэгттэй харьцуулж, тохирох хэмжээг сонгоорой.

АТТИПАСЫН ГУТЛЫН РАЗМЕРЫН ХҮСНЭГТ

Бяцхан найзын маань хөлийн хэмжээ баттай болсон болохоор зөв размераа эргэлзээгүйгээр сонгоход бэлэн боллоо. Аттипасын 2 төрлийн гутлын дараах размерын хүснэгтээс сонголтоо хийгээрэй.