Хүүхдийн хувцсыг зөв цэвэрлэж, зааврын дагуу угаах нь хувцасны элэгдлийг багасгах сайн талтай. Та Аттипасыг угаалгын машинд, зориулалтын торонд хийж угаагаарай.

Аттипасыг угаалгын машинаар угаах давтамж нь ашиглалтын хугацаа, давтамжаас хамаардаг боловч ердийн оймсыг угаадагтай адил хэдэн ч удаа угааж болно.

Угаалгын үндсэн арга

1. Хөнгөн цэвэрлэгдэхүйц бохирдол, шороог цэвэрлэнэ.

2. Зориулалтын торонд хийж, угаалгын машинд угаана.
* Угаалгын машинаар хугацаагаа тохируулна.

3. Наранд сайн хатаана.

Гутлын улны бохирдлыг цэвэрлэх

Аттипасын бохирдлыг цэвэрлэх тухай угаалгын ажилтнууд дараах зөвлөгөөг өгч байна.

Өвс, шорооноос үүдэлтэй толбо, бохирдол нь арилгахад хэцүүд тооцогддог. Хэрэв гутлын ул хэсэг гүн бохирдсон бол шууд угаалгын машинаар угааж болохгүй.
Саван эсвэл шингэн угаалгын нунтгийг зориулалтын сойзоор хөөсрүүлэн үрэхийг зөвлөж байна.
Үүний дараа гараар эсвэл угаалгын машинд угаагаарай.

Аттипас бол угааж цэвэрлэхэд хамгийн хялбар хүүхдийн гутал учир олон ээж аавын шилдэг туслагчийн тоонд зүй ёсоор багтдаг.

Их хөлөрдөг хүүхдэд зориулалтын улавч хэрэглэхийг зөвлөж байна. Хүүхдийн хөлийг гутланд Хөлийн хэмжээнд тохирохоос гадна хөлсийг шингээхэд тусалдаг.

* Улавчийг угаалгын машины зөөлөн угаах горим, эсвэл гараар угаахыг зөвлөж байна. Цайруулагч бодис хэрэглэхээс зайлсхий.